танилцуулга
2010-2011 оны хичээлийн жилд 1-А ангийн 28 сурагчийг даан авч ажиллаж байна. Манай анги 10 хөвгүүд 18 охидтой ихэнх нь охид учир 1-2 хөвгүүд ангидаа нэмж авах сонирхолтой. 20 дотор нэмэх хасах чадвартай болсон.Үсгээ үзээд дууссан. Одоо 20-35 үгтэй цээж бичгийг бичих чадвартай болсон. Сургуулийн сэтгэх чадварын олимпиадад П.Ган-эрдэнэ 1-р байр эзэлсэн. Намрын урлагийн үзлэгт Л.Өнөрцэцэг бүжгийн төрөлд алтан медаль, хөгжмийн төрлөөр Э.Одмандах мөнгөн медаль ,язгуур урлагийн төрлөөр Гэрийн магтаал уншсан сурагчид мөнгөн медаль авсан сайхан амжилт гаргасанд багшийн зүгээс баяртай байна.